Сувдан толгойтой чүнчигноров хөөрөг - Шинэ бичлэгүүд http://suvdanerel.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sat, 09 May 2009 14:45:58 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[...............ааааааааа йййййййй]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=183823 Ёоооооё ахиал чиний тухай бодол, чиний тухай дурсамж.  Яах гэж чи надад харагдаад байдийн бэ. Овоо мартаж байсиймсан. Гуйя нүднээс далд байгаад өг л дөө.

Гадаа энэ цасыг хар даа. Ширхэг болгон нь нэг гуниг, бодол дагуулж над дээр шингэх юм. Яасан ч дуусдаггүй цасав.

Цас ордоггүй, чи байдаггүй газар луу явдийм уу???????????????

Зүрхэнд зоосон цоожоо тайлаад өөрийнхөө замаар яваад өгөөч

]]>
Sat, 09 May 2009 14:45:58 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=183823
<![CDATA[Бидний хэдэн Монголчууд нэгэн зүгт зориглон хөдөлвөөс бла бла ....................]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=182840 Монголчууд аа гэж…

Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.

Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.

Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.

Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй …

Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!

Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.

Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар… дайсангүй боловч бие биеээ талсаар…

Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л… зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л…

Төлөвлөгөөтэй эдийн засгаа оршуулчихаад, замбараагүй зах зээлийг байгуулаад л…

Их юм бүтээж байна, ихэс доодосгүй амарцгаа, идэж ууж наргицгаа гээд долоо хоногоо 2 бүтэн сайн өдөртэй болгочихсон.

Монгол хүнд гэрийн буйр олдохгүй байхад гадны хүнд байшингийн суурь хуваарилаад л…

Дээгүүрээ 21 дүгээр зуун гэж хашгираад л… доогуураа хүй нэгдлээр амьдраад л…

Саарал ордны өнгө нь цайрах тусам мөнгө нь багасаад л…

Төрийнх нь төгрөг багасаж түшээдийнх нь доллар ихсээд л…

Дээдсүүд нь инээх гэхээр идсэн өөх нь гарчих гээд, доодсууд нь уурлах гэхээр хоосон цувдай нь цоорчих гээд л…

Хонгилийн үзүүрийн гэрлийг харах гэсээр байтал хараа муудаж, уулын оргилд гарах гэсээр байтал хөл муудах нь дээ…

гэжээнэ шүү

]]>
Thu, 07 May 2009 18:04:44 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=182840
<![CDATA[Made in China]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=107482 За ингээд биччингүүт энэ нэг юм хужаагийн удам угсаа гэж бүү бодмой.

Хэн нэг нь галуу шувууны мах идэхээр явсан л бол ойр дотныхондоо гар цайлгах юм авчирдаг нь бичигдээгүй хууль. Тэр заншлаар найз надад АНУ-гаас гутал авчирч өгдийн байна. За тэгээл таарчээн ч гэж ванлий хавь ойрныхондоо гайхуулаал явсийн. Бэлэгний морины шүдийг сүүлд нь татлаа л даа. Тэгсэн Мэйд ин Чайна. Тэр ч яахав экспортын чанартай бараа л тэнд байж таараа.

Тэгээд бодож байгаан. Юуны түрүүнд Хятадаас манайд юу байдаг билээ гэж

Компьютер /ю үсэгийн өмнө ь тэмдэг байдаг нь бас юучив/ Хамгийн хайртай эд. Хаана үйлдвэрлэснийг нь харахын ч хэрэггүй. Өдөр тутмын хэрэглээний бараанууд бүгд л урд хөршийнх. Зурагт: гаднах нь аль нэг өөр улсынх байлаа гэхэд дотор тал нь шороон түмэн ардынх. Ус буцалгагч, индүү, бэлэг дурсгалын зүйлс, гар утас, үсний боолт гэээл явж өгнө тодорхой.

Урд хөршид явж байхад гудамжаар нь бидний мөрөөдөл болсон Герман Америкийн хурдан хүлгүүд зам сүлжин давхидагийг бид мэднэ. BMW, Audi, Benz, Chevrolet гээл. Угсралт бүгд л тэнд явагдсан. Нэртэй брендүүд хүртэл Хятадад бараагаа хийлгэж байгаа. Ашигтай болоо л тэр биз.

Асуудал зөвхөн манайд ч байгаан биш. АНУ Европт ч энэ улсын бараа бүтээгдэхүүнээр амьдарч байна.

Европ өндөр технологио Хятадад худалддаг. Харин бидэнд солилцох юм юу ч байхгүй.

За ингээд бодохоор Made in China бол цаашдаа ч улам томоор бичигдэх болно. Ямар ч аргагүй эвлэрэх л зам үлдэж байна даа

Жижиг томын ялгаа байхаас яахав дээ яаж ч бодсон

Бодоод бодоод бодын шийр 4

]]>
Sat, 06 Dec 2008 13:05:49 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=107482
<![CDATA[Бэлэг ч юм билүү хэн мэдлээ]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=102972 -Аав аа, энэ хүний хөтөлж яваа хүүхэд сохор юм уу даа? Хар нүдний шил зүүгээд, цагаан таяг тулсан байх чинь.
-Тийм байна аа, миний хүү. Ийм хүүхдийг өрөвдөж явах хэрэгтэй.

-Аав аа, тэгвэл энэ хүүхэд  юм харах хувьгүй төрсөн нь түүний эцгийн үйлдсэн нүгэл үү, эсвэл өөрийнх нь буруу юу.
-Хэнийх нь ч буруу биш ээ, миний хүү. Бурхан энэ хүүд орчлон дээрх нүглийг харуулахгүй гэж ийм шагнал хайрлажээ.

Энэ нэг талаараа үнэн ч юм шиг санагдаад байгаам даа

]]>
Fri, 28 Nov 2008 17:59:00 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=102972
<![CDATA[Хүн биш чумшиг]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=102421 Хамаг бие өвдөөд байхийн 175ийн хэмжээ яг тэр чигээрээ. Шөнө ч унтаж чадахгүй унтаж зүүрмэглэхээрээ далий далий юм зүүдлээд тэрнээсээ ичиж сэрж мэрж нтр. Гэцүүтэйм бэ энэ юуных уу

Шри Шриддийм уу сэтгэл судлаач дээр очдийм уу

Хааяа нээх сайхан арц утаа униар үнэртүүлчээл хийд мийдэд гэлэнмаа хийгээл явжээмаар санагдаад байхийм аа. Энэ юуных уу

Ингэхэд судас өвдөнө гэж байх уу хамаг судас янгинаад байхийн энэ юуных уу

]]>
Thu, 27 Nov 2008 11:35:21 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=102421
<![CDATA[Би гэдэг..............]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=91597 Өөрөө өөрийгөө зурахиймсан, өрөөлийн нүдээр нэг толинд харахиймсан. Бүүр тэгээд муулахиймсан магтахиймсан. Би хэн гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Гуниглал үргэлжилсээр.............. Сайхан тамхи татий

Хэдхэн хоногийн өмнө ийм л юм бичээд суужээж дээ. Тэхэд одоо над шиг жаргалтай хүн хэр олон байгаа бол. Олон л байгаасай. Гуниг гутралыг там руу нь тонилгоод...............

Дахиж мянга мянган жил амьдармаар тийм их эрч хүчийг зөвхөн тэрний хэлсэн ганцхан өгүүлбэрээс олов би

Сайхан байнаа. Би жаргалтай аййййййй би жаргалтай

]]>
Thu, 30 Oct 2008 00:39:53 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=91597
<![CDATA[Нүд бол ертөнцийг харах цонх билүү юу билээ]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=81761 Хөх бөгсгүй хөгийн амьтанд хазуулчлаа бүр яг нүдэн дээрээ. Зүүнтээгээс харахад онигор овгор нүдтэй мэт баруунтаагаас харахад давхраатай алаг нүдтэй мэт/алаг гэж ямар билээ ингэхэд/  чанх урдаас ажиглахад нэг нүд нь хагас аниатай чамайг даа гэсэн занасан шинжийн царай харагдаад байхийн. Нас нь гүйцэж яваан гээд ялаа шумуулыг цаазлахгүй байгаад байсийн. Ингэж нэг чадуулах байж л дээ.

Уг нь болзоотой байсиймсан худлаа боллоо л доо. Жаргалтай замын садаа юмаа нээрээ

Зэргэлдээ ширээний товарищ нуль ханиад бас л нэг нүдний улайлтын асуудалтай. Бид 2 ч ихэр ангирууд шиг сайхан сууж байнаа.

Ижил 2 шувуу шиг

Ижилдээд 2уулаа сууя даа.......................

 

 

]]>
Wed, 24 Sep 2008 10:36:03 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=81761
<![CDATA[Шоргоолжин бөгстөө /ууг нь ч гоё л доо/]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=80822 Сэтгэл санаа гэж хэрэг алга. Бороо ороосой. Хамт урсаад газар шингэчхиймсан. Новшок юмаа. Хүний сэтгэл гэж яагаад ийм парампуушикний /бага байхад дэвтэрний урд нэг тийм юм байдаг байсан даа гөхшчүүл бол мэдэж л байгаа/ цаас шиг  байдаг байнаа цоорчих гээл хагарчих гээл. Өчдөр нэг муу дуракаас болж байхгүй юу тэрэнд би тос бэлдэж явахад тэр ус тээгээд явдаг байсан байгаам даа. Муу новш. Наад хоол болгож идсэн хэл амтайгаа холхон зайлаарай чи

]]>
Fri, 19 Sep 2008 10:30:33 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=80822
<![CDATA[Сувдан толгойтын ээж гэж]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=79270 Миний ижий чинь улам л хүүхэд шиг болоод байхийн хөөрхөн шд.

Өчдөр гадуур хооллоод ходоод байтугай хоолойгоо тултлаа идцэн адаг сүүлд нь дессэрт болгож мод идээл пан пан гээл суужийлаа. Тэгсэн ижий онигоо ярьдаг хүн болоотохов. Хөдөөнөөс нэг хүн хотод орж ирээд тэгээд хүмүүсийг дуурайгаад 2 мод залгидаг гээд нэг онигоо байдаг даа. Тэрний нь урд нь ч ярьж байхий нь сонсож л байсийн тэгээл ярьжийснаа 3 мод гээд өөрчлөгдөөд явчлаа шүү. Тэхээр нь 2 шдээ ээж гэсэн чинь:

-Бензин үнэ өсөөд миний онигооны мод ч нэмэгдцэн гэж наасан.......хахаха

 

Дэргэд нь л байвал жаргадаг ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрлаарай орчлонгийн бүх ижий нар минээ

]]>
Thu, 11 Sep 2008 11:09:43 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=79270
<![CDATA[Банжигийн цэцэгнүүдэд]]> http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=78799  

Манай хэдэн цэцэгнүүд чинь муудалцаад байгаам шиг байхийн. Хэрэгтэй хэрэггүй үгийн зэв бие бие рүүгээ шидэлцэх ямар хэрэг байнаа. Зарим хүмүүст энэ чинь олз адил санагдаж байгаа. Зүгээр л хаячих

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг  тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

 

 

Яруу найрагч Х.Тэргэл

]]>
Tue, 09 Sep 2008 15:03:49 +0800 http://suvdanerel.blog.banjig.net/post.php?post_id=78799