Урт гарт+төрийн байгууллага

Ста балай юм болоо доо

Ажлынхаа хашаан дотроос машиныхаа 2-ын 2 дугаараа хулгайд алдчдаг байшд. Эхлээл гайхооол мэлрэээл за нэг нь надыг тоглоом болгохоор шийдэж гээл хүн хүн рүү инээгээл мэдсий шоо өгчөөрэй гэсэн нүд шидээл байсан хариу үйлдэл алга шүү. Юун чиний номероор тоглох тэрнээс чинь илүү бидний ажил чухал гэсэн харцан хариулт сүүлд нь авлаа даа. За тэхээр бас бодож байгаан:

-Энэ цагдаа нар авчина гэж байхгүй дээ. Ер нь яасан гэж бүсээ зүүдэггүй, хааяа улаан гэрлээр ордогийг эс тооцуул гэмгүй хүнийг ингэж байгаан гэээл утас цохилоо доо. /иймэрхүү асуудал гаруул 124 гээд залгачдийн байлэ шүү хүмүүсээ мэдээд авчих/

За тэгээл тийм хураасан юм алгаа танд асуудал алга гэсэн найс хариу сонслоо

Замын цагдаа руу матигнадийн байгааз дээ. Очоол хэлсэн:

-Алдсан дүүргийнхээ цагдаагийн газрын хэв журам сахиулах газраас бла бла бла зар өгсөн хуудас бла бла.

Сүхбаатар дүүрэг дээр очлоо. За ста хөдөлдийн биш. Тийм юм гэж түүхэнд байхгүй тийм юм гэж юу байсийн авуул нэгий нь л авна 2-ийн 2 дугаараар чинь /их л сэжигтэй ёлтгор нүдээр харсан надыг/ ер нь ингэхэд өөрөө ямар нэг хэрэг хийчээд булзааруулаад явж байна уу гүй юу бараг л өөрий чинь шүүнэ цагдана болоо явчлаа.

Ном журмаар нь хийж болохоо больцон хорвоо юм бол гээл таньж мэддэг рүүгээ утас цохилоо доо.

Арай ч гэж нэг юм алдсан нь үнэн болно гэсэн бичиг авлаа. Хэд хэдэн газар зар ч өглөө. Тэгээл буцаал замын цагдаа руу. Очсон яасан 3 хоногийн дараа ир тэгжээж шийднэ гэнэ.

Одоо тэгээд яахав дээ номергүй машинаар таваргаад байгаа. Болохгүй юм байхад болох бас нэг гарц байнаа даа. Өнөөдөр гаргуулаад авнаа яадийн.

Эцэст нь хэлэхэд төрийн байгууллагуудтай харьцах асуудал гаруул зүгээр л хэд хэдэн тайвшруулах эм уугаад сэтгэл санаагаа бэлджуугаад орохгүй бол хэдэн өрөө дамжуулаал яг тоть шиг давтан шулагнуулаад явдий байлээ шүү. Ааяаяа гэцүү гэцүү.

/Зар явчнаа: 94-44 УБЭ гэсэн дугаартай улаанаас өөр өнгөтэй машаан явж байгуул над руу хэлчээрэй хэн нэгэн гэмт этгээд надын өмнөөс гэмээ хийгээд явжаагаач юм бил үү/ Баярлалаа

Би гэдэг..............

Өөрөө өөрийгөө зурахиймсан, өрөөлийн нүдээр нэг толинд харахиймсан. Бүүр тэгээд муулахиймсан магтахиймсан. Би хэн гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Гуниглал үргэлжилсээр.............. Сайхан тамхи татий

Хэдхэн хоногийн өмнө ийм л юм бичээд суужээж дээ. Тэхэд одоо над шиг жаргалтай хүн хэр олон байгаа бол. Олон л байгаасай. Гуниг гутралыг там руу нь тонилгоод...............

Дахиж мянга мянган жил амьдармаар тийм их эрч хүчийг зөвхөн тэрний хэлсэн ганцхан өгүүлбэрээс олов би

Сайхан байнаа. Би жаргалтай аййййййй би жаргалтай

Нүд бол ертөнцийг харах цонх билүү юу билээ

Хөх бөгсгүй хөгийн амьтанд хазуулчлаа бүр яг нүдэн дээрээ. Зүүнтээгээс харахад онигор овгор нүдтэй мэт баруунтаагаас харахад давхраатай алаг нүдтэй мэт/алаг гэж ямар билээ ингэхэд/  чанх урдаас ажиглахад нэг нүд нь хагас аниатай чамайг даа гэсэн занасан шинжийн царай харагдаад байхийн. Нас нь гүйцэж яваан гээд ялаа шумуулыг цаазлахгүй байгаад байсийн. Ингэж нэг чадуулах байж л дээ.

Уг нь болзоотой байсиймсан худлаа боллоо л доо. Жаргалтай замын садаа юмаа нээрээ

Зэргэлдээ ширээний товарищ нуль ханиад бас л нэг нүдний улайлтын асуудалтай. Бид 2 ч ихэр ангирууд шиг сайхан сууж байнаа.

Ижил 2 шувуу шиг

Ижилдээд 2уулаа сууя даа.......................

 

 

Шоргоолжин бөгстөө /ууг нь ч гоё л доо/

Сэтгэл санаа гэж хэрэг алга. Бороо ороосой. Хамт урсаад газар шингэчхиймсан. Новшок юмаа. Хүний сэтгэл гэж яагаад ийм парампуушикний /бага байхад дэвтэрний урд нэг тийм юм байдаг байсан даа гөхшчүүл бол мэдэж л байгаа/ цаас шиг  байдаг байнаа цоорчих гээл хагарчих гээл. Өчдөр нэг муу дуракаас болж байхгүй юу тэрэнд би тос бэлдэж явахад тэр ус тээгээд явдаг байсан байгаам даа. Муу новш. Наад хоол болгож идсэн хэл амтайгаа холхон зайлаарай чи

Сувдан толгойтын ээж гэж

Миний ижий чинь улам л хүүхэд шиг болоод байхийн хөөрхөн шд.

Өчдөр гадуур хооллоод ходоод байтугай хоолойгоо тултлаа идцэн адаг сүүлд нь дессэрт болгож мод идээл пан пан гээл суужийлаа. Тэгсэн ижий онигоо ярьдаг хүн болоотохов. Хөдөөнөөс нэг хүн хотод орж ирээд тэгээд хүмүүсийг дуурайгаад 2 мод залгидаг гээд нэг онигоо байдаг даа. Тэрний нь урд нь ч ярьж байхий нь сонсож л байсийн тэгээл ярьжийснаа 3 мод гээд өөрчлөгдөөд явчлаа шүү. Тэхээр нь 2 шдээ ээж гэсэн чинь:

-Бензин үнэ өсөөд миний онигооны мод ч нэмэгдцэн гэж наасан.......хахаха

 

Дэргэд нь л байвал жаргадаг ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрлаарай орчлонгийн бүх ижий нар минээ

Банжигийн цэцэгнүүдэд

 

Манай хэдэн цэцэгнүүд чинь муудалцаад байгаам шиг байхийн. Хэрэгтэй хэрэггүй үгийн зэв бие бие рүүгээ шидэлцэх ямар хэрэг байнаа. Зарим хүмүүст энэ чинь олз адил санагдаж байгаа. Зүгээр л хаячих

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг  тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

 

 

Яруу найрагч Х.Тэргэл

Аав нартаа баярын мэндээ

Өнөөдөр 2008.08.08. Билэг дэмбэрэлтэй сайхан өдөр юмаа. Нульдан 8. Ийм тоог бид лав 10 жилдээ харахгүй шүү. Зуны олимп нээлтээ хийх гээл гоё байнаа. Тэхдээ энэ биш

Өнөөдөр бас аавуудын баярын өдөр. Эм хүний чимэг эмээлт морины эзэн энэ биеийг бүтээгч эрдэнэт нэгэн эрхтэнтэй эр хүн аав хүний баяраа гэж.

Та нар минь ч гэсэн нэг баяртай байг л дээ. Аав нартаа бас аав болоогүй ч аав аа гэж дуудуулах нь тодорхой та нартаа баярын мэнд хүргэе ээ. 

 

Сайн сайхан дурсамж

Намайг жоохон байхад /6,7р анги/ манай нэг өрөөнд аавын танилын хүүхэд гээд хөдөөнөөс ирж түр байдаг байсийн. Надаас 4 ах ч билүү дээ. Би чинь тэр үед гэнэн цагаан сэтгэлээрээ ангайж инээсэн амьтан л гүйж харайж яваа шд мэдээж. Сонирхол бол шаал өөр тийшээ үеийн тэнгийн  нохой гахай хулгана үхрийг л харж явна уу гэхээс юу боллоо гэж могой морь хонь бичийг харж явахав дээ. Тэгээл тэр ах нээх удаагүй манайхаас гараад оюутны байранд шилжсэн байх. Би ч хөөрхийг дэглэж өгдөг байсан санагдаад байгаан хог шүүрд, аяга угаа, юмаа цэвэрлэ, одоо ирж төмс арилга гээл. Тэрнээс хойш манайхаар нээг ирдэггүй байсан. Тэгээд өчдөр ажил дээр санаандгүй орж ирээд тааралдав. Тэгээл орой жоохон сууж юм ярий гээд пан гөрөвөө. Тэгсэн чинь нэгэн компанийг удирдаад сайхан л амьдарч байгаа гэнэ. Намайг нусаа гоожуулсан хацартаа наах уу хамартаа хийх үү гээд учраа мэдэхгүй явахад амьдралтай танилцуулсан хүмүүс бол танай аав ээж 2. Би их баярлаж явдаг. Ер нь л би азтай хүн гээл сайхан сайхан дурсамжтай юм ярив. Тэнгэрт байгаа аавын минь тухай зөндөө сайхан зүйл ярьж нүдийг минь норгож амжив. Тэгээл яриа ч сүүлдээ хошин шогийн шинжиндээ ороод ойрд инээгүйгээрээ л инээлээ. Би чамайг шохоордог байсий шд дуудаал атамандаад байхийн чинь харахаар инээд хүрээд сайн болсон байх, хамгийн анх шохоорхож сонирхсон хүн нь би, урд нь бол өөрийгөө эрэгтэй эмэгтэйгээ ч мэдэхгүй явдаг байсан гээл баахан л инээлдлээ.

Дурсамжаа сэргээж инээж хөхөрч гуниж бодуулсан сайхан л уулзалт боллоо. Энэ хүнийг өдий зэрэгтэй сайн сайхан явахад нь бага ч гэсэн ухаан хайрлаж түшиг болсон сайхан аав ээжтэйдээ баярлаж бахархаж л суулаа. Өдий болтол энэ бүхнийг санаж дурсаж баярлаж явдаг хажуу өрөөний ахдаа ч гэсэн баярлалаа гэж хэлий ээ

Өнөөдөр ч сайхан өдөр байна даа

Гуйлга

Яг нэг жил гүрийх хэрэгтэй тэгүүл энэ уйтгар надаас холдоно гэж амалсан.

Цаг хугацаа чи хэрэгтэй үед чавхны чулуу шиг нисдэг биз дээ. Би чамаас гуйя хурдан л явж үзээрэй. оронд нь би чамд 2 насаа өгий

Алтаар сүх хийдэггүй л байхгүй юу

Би гэж нэг хүн жоохон шат ахиж тушаал дэвшиж байгаа ухаантайн. Тэгсэн манай албаныхан маньд бэлэг авч өгий мөгий гэж мэгж ярилцсиймуудаа.  Тэгээл мэссэнжэрээр ярилцацгаасиймуу даа янз нь. Би болохоор дэргэд нь мэдэхгүй мэдэн балай оргиол суужийсийн. Энд нэг нь инээгээл тэнд нэг нь жуумалзаал жиг жуг гээл жумбаганацгаагаад байсийн. Хачин юмнууд чинь яагаад байгаан гэсэн шүү юм бодоол суужээсийн өчдөр. Тэгээл ярьжийн гэнээ

-Бүгдээрээ юу авч өгөх үү

-Харин ээ

-За за санал хураая

-Бензин аваад өгчий. Дандаа л гэрэл нь асцан явжэээдийн

-Өчдөр дүүргэцэн байна лээ. Дуусчихийм чинь яахийн. Үлдэцтэй юм нь дээр

-Тэгээд яахийн бэ

-бла бла бла

-бла бла бла

-бла бла бла

-Үлдэцтэй нь дээр гээд байхад

-Тэгүүл тэгээл нөхөр л аваад өгчий л даа

-Өө тэгий тэгий ёстой сайхан санаа байна Аааа ууууу шаазгай шиг шаагилдаастай

Хахах тэгээд чаддийн бол аваад өгчөөсэй билээ. Хн харахиймсан үзэхиймсан. Шал кошин юм.

Та нарыг дээ. Би тийм л их ангаж цангацан харагддийн байх даа.

Бэлгэнд эхнэр нөхөр авдаг бол гоё ч юм уу. Лааг гоё хайрцаганд копроон мопрооноор уяаад зангидцан.

Тэгээл задлангуут цинцинринцинцин Дэвид Бэкхэм шиг залуу.  Эхнэр минь болооч дуу муу дуулцан гарч ирээл. Би шууд эхнэр нь болоостой

За за цайгаа идэж хоолоо ууя

 

 

 

 

 

 

Copy paste-гүй чи ганцхан хувь

Чи бол чи шд. Муу хэлэх нь хэлэг муухай харах нь хараг л дээ. Чи бол чи шд. /нүд нь хялайгаад хэл нь татчих вий дээ/ Яагаад заавал хүн болгонд таалагдах ёстой гэж. Яагаад тэрний төлөө байдгаа барах гэж. Хэн нэгэнд чи маш үзэсгэлэнтэй харагддаг байхад нөгөөд нь үзлийн муухай шүүр унасан шуламс. Хэн нэгэнд чи ойгүй ухаантай нэгэн байхад нөгөөд нь осолдохгүй л амьсгалж яваа тэнэг. Хэн ч чам шиг сэтгэж хэн ч чам шиг харж чадахгүй. Тийм байтал яах гэж?..................................................................

.................................................

Чи энийг олж уншихгүйгээс хойш би энд хурууныхаа хээг гаргаад юукэв

Зарцтай болохиймсан

Бараг л зүүдэллээ гэсэн чинь өглөө хар үүрээр иж үсдэж босгоод сүүнд явуулцан байвал яах уу. Юун замдаа босоо байрлалтай унтчаагүйн. Хн.

Энэ гудамжаар нэг цээжний зургаа тавьсан хүмүүс сүүнд яваад өхөд яадаг байнаа. Эд нар чинь ингэжийн. Та нар минь хаан бяд бол зарц даллуул гараал далайвал далдраал явна гэж. Тэхээр нь би тэгсийн иж минээ та ийм олон зарцтай хүн тэднийгээ дуудаад явуулахгүй яасийн бэ. Та хатан юм чинь би гүнж шд. Гүнж сүүнд явж болохгүй шд гэсийн. Тэгсэн иж:  Гүй ээ мөн мөрөөдвөө.  Сэрүүн зүүдлэхээ болиод явж наад нүүрээ угаа гэжийн. Иж юуглээ гэж худлаа хэлэхэв. Би нээрээ зүүдлээд байгаан бол уу.

Яс юман дээрээ хөхний сүү чинь шал нялуун юм байдийм лээ шд

Өдрийн тэмдэглэл шахуу л блог болохым шиг байна

Эхнийхийгээ бичнээ яадийн. Намайг хамар дээрээ шилээ тохчоол үл ялиг хөмсгөө зангидаад суужийхад хэн банжигджийн гэхийн. Хэн ч хэлэхгүй.

Зун болоол зугаатай цэнгэлтэй гоёхон доо. Гэхдээ сэтгэл яг л намраараа. Зүрхний хаа сайгүй навчис хаялаал. Тэр нь тэхдээ шарлаж амжаагүй байхдаа унаад байх шиг. Тэр навчнууд нь хэн нэгэн байх. Надаар хайрлуулж чадаагүй, намайг хайрлаж чадахгүй, эсүүл гомдож шаналахаас минь өмнө яг тэр сэтгэл дэх нов ногоохноор намайг хаяад одох шиг. Би би-гээ олж чадаагүй яваан болохоор надаас жийрхээд байгаан бол уу. За мэдэхгүй ээ ямар ч байсан л ойрд хөндүүр оргиол яваад байна. За за энэ ч яахав түр зуурын юм байгаасай гэж залбирахаас. /уянгалгааны хэсэг төгсөв/

Сэрүүлэгний дуунаар нээгддэггүй нүд чинь хаа байсан өглөө үүрээр сэрчжий шд. Ямар хөхөө мөхөө, тахиа махиа хотод байх биш. Гэрийн хажуугийн өндөр модон дээр хэрээ үүрээ засцан. Тэгээл үүр цайв уу гүй юу хүүхэд шуухадтайгаа хоол унд хог шороогоо яридийм уу яадийн шаагилдчихийн. Их гэр бүлсэг амьтан байна шд тэр хар амьтан чинь. Өдөржингөө л хамт байхийн яасан ч их хайрав, хаанаасаа ч гардаг хайрав? /хэрээнд атаархаад болжийн уу ингэхэд/. Саяхан л 2уулаа байсан 5уулаа ч болцон байх шиг. Шувуу яаж хүүхэд хийдийм бол хүмүүсээ  нөгөө юу нь хаанаа байдийн бол нэг харахиймсан /хаха өвчтэйн/.

За за ажлаа хийе. Ямартаа ч эхлээд авлаа бичээд байна даа гэж.

Нээсэн

Хаагдахгүйгээр нээгдэв. Эндээ зуншаад явчинаа

(Нийт: 14)